Манай компани нь Хишиг Юниверс ХХК-н захиалгаар “Өсөх Зоос” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Хүрэн Шанд” уурхайн ашиглалтын талбайн 5 цэгт гидрогеологийн цооног өрөмдөж тоноглох ажлыг 2024 оны 5 сарын 03-20 хооронд ерөнхий инженер, гидрогеологич Я.Жамбалжаваар ахлуулсан баг хийж гүйцэтгэв.
АНУ-н Geokon брэндийн пьезометр даралт, хөдөлгөөн мэдрэгч багжийг 4 өөр түвшинд мөн коаксиаль кабелийн хамт суурилуулснаар хөрсөнд гулсалт, суулт зэрэг хөдөлгөөн илэрвэл мэдэрч мэдээлэх, мөн газрын доорх усны түвшинг хянах зориулалттай суурилуулав.
