Барилгын сууринд хийгдсэн термосифон хоолойг улсын комисст хүлээлгэн өглөө

Барилгын сууринд хийгдсэн термосифон хоолойг улсын комисст хүлээлгэн өглөө

Хийсэн ажлууд 10 цаг 58 мин

Термосифон хоолой гэдэг нь 2 фазын пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Ингэснээр цэвдэг хөрсийг илүү гүн хөлдөөж дулааны улиралд бүрэн гэсэлт явуулахгүй барьдаг технелоги юм.

Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой.

  • Цэвдэгтэй газар баригдсан барилгад термосифон хоолойг ашигласнаар цэвдгийн гэсэлт, суулт үүсхээс урьдчилан сэргийлж чадна
  • Термосифон хоолойн анхны зардал өндөр ч ашиглалтын хугацаа урт, нэмэлт тог цахилгаан ашигладаггүй, байгаль цаг уурын нөхцөл буюу сэргээгдэх эрчим хүч ашигладаг
  • Барилга байгууламжийн суурийн бат бөх чанар, урт насжилттай болох нөхцлийг бүрэн хангаж чадах орчин үеийн технологи
  • Цэвдэгтэй улс орнууд болох АНУ, Канад, Хятад, ОХУ гэх мэт хөгжингүй улс орнууд бүгд уг төхөөрөмжийг инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжид ашиглаж цэвдгийн гэсэлтээс үүсэх гэсэлт, суулт, гажилтаас урьдчилан сэргийлж байна.

Барилга, байшин барихдаа:

  • Талбайн инженер геологийн шинжилгээг заавал хийлгэ
  • Таны хажуугийн барилгын хөрс танайхтай ижилхэн биш
  • Хэрэв цэвдэг хөрстэй бол Барилгын буурь суурийн норм, дүрмийг баримтал /БНбД 50-01-16-н 4.4.3 дахь заалт/

Монгол орны хувьд анх удаа барилга байгуулажийн буурь суурийн норм ба дүрмийн дагуу цэвдэг хөрстэй барилгын сууринд хөргөгч хоолой Термосифоныг суулгаж өгсөн.

2023 онд ЭМЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв, Голден прогресс ХХК-тай хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг сумын эмнэлгийн өргөтгөлийн барилгын буурийн цэвдгийн судалгааг хийж барилгын сууринд хөргөгч хоолой Термосифонийг суулгаж амжилттай ажиллуулж 2026 оны 4-р сард Улсын комисст хүлээлгэн өглөө.

Үүнд:

  • Налуу ууршуулагчтай, нэг босоо конденсатортой термосифонийг гадна талбайд тойруулж суурилуулсан бол
  • Налуу ууршуулагчтай, салаа конденсатортой термосифонуудийг Монгол улсад анх удаа барилгын суурийн доор суурилуулав.