
Геологийн тогтоц, ашигт малтмалын ордын эрэл, гүний усны хайгуулын ажилд өргөн хэрэглэгддэг геофизикийн аргуудын нэг бол цахилгаан хайгуулын арга юм. Газрын гүнрүү хоѐр гадасны тусламжтайгаар цахилгаан гүйдэл нэвтрүүлснээр хүлээн авагч хоѐр электродын хооронд буй болсон өдөөгдсөн хүчдэлийг хэмжихэд тулгуурласан байдаг.
Манай компани нь геофизикийн цахилгаан хайгуулыг Франц улсын Iris Instruments компаний бүтээгдэхүүн болох Syscal Pro багажаар хийж гүйцэтгэдэг. Энэхүү багаж нь байгаль орчны болон инженерийн геофизикийн судалгаанд зориулагдсан туйлшралын дуу чимээ, профиль тогтоох систем юм.
