
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Азийн цэвдгийн гуравдугаар хурал” 2026 оны 6-р сарын 28-аас 7-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдана. Уг хурлын үндсэн зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академийн "Газарзүй, геоэкологийн хүрээлэн" болон "Монголын Цэвдэг судлалын холбоо" ажиллаж байгаа бөгөөд 15 орчим төрийн захиргаа, эрдэм шинжилгээ, хувийн байгууллагууд дэмжин оролцож байгаагийн дотор манай "Геокрио" ХХК нь ивээн тэтгэгч байгууллагаар оролцож байна.
Тус хуралд 23 орны 300 гаруй эрдэмтэн, судлаач бүртгүүлж, олон улсын 7 зочин илтгэгч оролцож байна. Хурал 17 дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 372 илтгэл ирснээс 243 нь шалгарчээ. Үүнээс 161 нь аман, 82 нь ханын илтгэл байна.
Азийн Цэвдгийн III хурал 2026 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Хурлын үеэр цэвдэг судлал, уур амьсгалын өөрчлөлт, геоэкологи болон холбогдох шинжлэх ухааны чиглэлээрх сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Мөн Алтай, Хангай Хөвсгөл, Хэнтийн нутгуудаар олон улсын хамтарсан хээрийн судалгааг зохион байгуулна.
Дашрамд дурьдхад: "Геокрио" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал доктор Я.Жамбалжав нь Азийн Цэвдгийн III хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулах үйл ажиллагаанд голлон оролцож, олон улсын болон дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг өндөр түвшинд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Түүний олон жилийн эрдэм шинжилгээ, судалгааны туршлага, манлайлал, тууштай зүтгэл нь Монгол Улсын цэвдэг судлалын салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, Азийн Цэвдгийн III хурлыг амжилттай зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Компанийнхаа болон Монголын Цэвдэг судлалын холбооны хамт олны нэрийн өмнөөс Я.Жамбалжав танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.






