Термосифон хоолойг хүлээлгэн өгөв

Термосифон хоолойг хүлээлгэн өгөв

Мэдээ мэдээлэл 10 цаг 58 мин

2023 онд ЭМЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв, Голден прогресс ХХК-тай хамтран Хөвсгөл аймгийн Арбулаг сумын эмнэлгийн өргөтгөлийн барилгын буурь суурийн цэвдгийн судалгааг хийж барилгын сууринд хөргөгч хоолой Термосифонийг суулгаж амжилттай ажиллуулсаар 2026 оны 4-р сард Улсын комисст хүлээлгэн өглөө.

Монгол орны цэвдэг нь нийт 16 аймгийн 105 сумын нутаг дэвсгэрт тодорхой хэмжээтэйгээр тархсан байдаг. Үүнээс гадна нийт 57 сум, суурингийн төвүүд цэвдэг хөрсөн дээр оршдог бөгөөд эдгээр сум сууринд барьсан барилга байгууламжууд хэв гажилтанд орж зарим нь ашиглалтаас гарч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд баригдсан барилга байгууламжууд нь 1-5 жилийн дотор хэв гажилтанд орж байна.

Барилгын хагарал, цуурал, эвдрэлийг зогсоохын тулд цэвдгийн дээд хэсгийн гэсэлтийг тогтоон барих ёстой. Цэвдэг хөрс нь дулааны улиралд бүрэн гэсэхгүй хөлдүүгээрээ байснаар барилгад хагарал, цуурал, эвдрэл үүсэхгүй гэсэн үг юм.

Үүний тулд Монгол орны нөхцөлд арав гаруй жил туршиж, практикт нэвтрүүлсэн хөргөгч хоолой Термосифонийг барилгын суурийн доор хийж өгсөн.

Термосифон хоолой гэдэг нь 2 фазын пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Ингэснээр цэвдэг хөрсийг илүү гүн хөлдөөж дулааны улиралд бүрэн гэсэлт явуулахгүй барьдаг технелоги юм.

Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой.

  • Цэвдэгтэй газар баригдсан барилгад термосифон хоолойг ашигласнаар цэвдгийн гэсэлт, суулт үүсхээс урьдчилан сэргийлж чадна
  • Термосифон хоолойн анхны зардал өндөр ч ашиглалтын хугацаа урт, нэмэлт тог цахилгаан ашигладаггүй, байгаль цаг уурын нөхцөл буюу сэргээгдэх эрчим хүч ашигладаг
  • Барилга байгууламжийн суурийн бат бөх чанар, урт насжилттай болох нөхцлийг бүрэн хангаж чадах орчин үеийн технологи
  • Цэвдэгтэй улс орнууд болох АНУ, Канад, Хятад, ОХУ гэх мэт хөгжингүй улс орнууд бүгд уг төхөөрөмжийг инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжид ашиглаж цэвдгийн гэсэлтээс үүсэх гэсэлт, суулт, гажилтаас урьдчилан сэргийлж байна.

Барилга, байшин барихдаа:

  • Талбайн инженер геологийн шинжилгээг заавал хийлгэ
  • Таны хажуугийн барилгын хөрс танайхтай ижилхэн биш
  • Хэрэв цэвдэг хөрстэй бол Барилгын буурь суурийн норм, дүрмийг баримтал /БНбД 50-01-16-н 4.4.3 дахь заалт/

Монгол орны хувьд анх удаа барилга байгуулажийн буурь суурийн норм ба дүрмийн дагуу цэвдэг хөрстэй барилгын сууринд хөргөгч хоолой Термосифоныг суулгаж өгсөн.

Үүнд:

  • Налуу ууршуулагчтай, нэг босоо конденсатортой термосифонийг гадна талбайд тойруулж суурилуулсан бол
  • Налуу ууршуулагчтай, салаа конденсатортой термосифонуудийг Монгол улсад анх удаа барилгын суурийн доор суурилуулав.

 

Холбоотой мэдээ