Цэвдэг хөрстэй газар авто зам тавих технелоги

Цэвдэг хөрстэй газар авто зам тавих технелоги

Баруун босоо тэнхэлгийн АН-4 авто зам буюу Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоноос Улаанбайшинтын хилийн боомт хүртэлх авто замын инженер геологи, цэвдэг хөрс, цахилгаан эсэргүүцлийн томографын хэмжилт хийж, баталгаажуулах дээж авч, цэвдгийн температур хэмжих зорилгоор цооногуудыг 2022 оны 5 сард өрөмдлөө. 

Тухайн зам нь Шинэ сэргэлтийн бодлогын зорилт хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгууд, ОХУ-н хилээс БНХАУ-н хилийн боомттой холбогдох АН-4 буюу Баруун босоо тэнхлэгийн 745 км замын хэсэг юм.

Цагааннуураас Улаанбайшинт чиглэлийн авто зам нь цэвдгийн үргэлжилсэн болон тасалданги тархалттай бүслүүрт оршдог. Өрөмдлөг болон геофизикийн хэмжилтээр авто замын бүрэлдэхүүн хэсгүүдэд мөсний агууламж ихтэй цэвдэг илэрсэн.

Уг ажлыг:

  • ЗТХЯ-ны төлөөлөгч
  • Азийн хөгжлийн банкны төлөөлөгч
  • Ай Си Ти Консалтинг ХХК
  • Баруун бүсийн босоо тэнхэлгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Б.Баян-Амгалан нартай хамтран гүйцэтгэлээ. 

Ийнхүү судалгааны үндсэн дээр авто замын хэсэгт цэвдгийн гэсэлтийг тогтоон барих термосифон хоолойнуудыг 2022 оны 9-12 сарын хооронд суулгаж өглөө.

Холбоотой мэдээ