Цэвдэгтэй авто зам

Цэвдэгтэй авто зам

Уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр мөсний агууламж ихтэй, дулаан цэвдэгтэй -2°С-ээс их температуртай бүсэд цэвдэг эрчимтэй алдарч, тухайн газарт баригдсан хатуу хучилттай зам, замын байгууламж, барилга, орон сууцанд суулт, хотойлт, хэв гажилт ихээр үүсэж байгаа талаар цөөнгүй судалгааны ажил хийгдсэн байдаг.

Иймд тухайн цэвдэгтэй бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөнд дасан зохицсон хийц, технологиор инженерийн шугаман байгууламж болох:

  • Авто зам
  • Төмөр зам
  • Замын байгууламж
  • Барилга, орон сууц барих нь цэвдэгтэй улс орнуудын инженер, техникийн ажилчид болон эрдэмтэн судлаачдын анхаарах гол асуудлуудын нэг болоод байна.

Монгол улс нь нийт 112,414.2 км авто замын сүлжээтэйгээс 14918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу нийт 7227.5 км нь хатуу хучилттай зам юм.

Үүнээс 1424 км нь цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрч байгаа боловч зам барилгын ажлын зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлын явцад цэвдгийн нөхцөлийг огт тооцоогүй байна.

Иймээс бид цаашид цэвдэгтэй бүс нутагт тавигдах авто замын байгууламж шинээр барих сэргээн засварлахдаа мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу барьж гүйцэтгэх нэн чухал хэрэгцээ шаардлага тулгараад байна. 

Холбоотой мэдээ