Монгол орны цэвдгийн зураг

Монгол орны цэвдгийн зураг

"Геокрио" ХХК-н гүйцэтгэх захирал цэвдэг судлаач доктор Я.Жамбалжав ахлагчтай, Газар зүй Геоэкологийн хүрээлэнгийн, Цэвдэг судлалын тэнхимийн хэсэг ажилчид 2014-2015 онуудад Монгол орны цэвдгийн тархалтын судалгааг дахин хийсэн. Улмаар 1971 оны ЗХУ-БНМАУ-н эрдэмтэн судлаачдын хамтран гаргасан 1: 1500 000 масштабтай Монгол орны цэвдгийн тархалтын зургыг шинэчилэн боловсруулж 2016 онд 1:1000 000 масштабтай газрын зураг гаргасан. Монгол орон нь газарзүйн байршилаараа Сибирийн цэвдэгийн өмнөд хил дээр буюу шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлтөнд нэлээд эмзэг, мэдрэмтгий байдаг. Цэвдэг судлаачдын хийсэн цэвдгийн тархалтын шинэчилсэн зургийг 1971 оны зурагтай харьцуулахад Монгол орны хэмжээнд цэвдгийн хил ойролцоогоор урдаасаа хойшоо 94-178км ухарсан бол өндрийн түвшингээр нь авч үзвэл 240-900м шуугдсан байна.

Монгол оронд сүүлийн далан жилд агаарын температур 2.07 хэмээр дулаарсан гэж үздэг. Энэ дулаарч байгаа уур амьсгал дэлхийн хэмжээний дулааралтай харьцуулахад гурав дахин хурдацтай үзүүлэлт. Энэ дулаарал нь эрчээрээ яваад байвал Монгол орны цэвдэг 21 дүгээр зууны төгсгөл рүү бүрмөсөн үгүй болох магадлалтай гэсэн прогноз мэдээ байдаг. Мэдээж байгаль, цаг уурын асуудлыг баталгаатай хэлэх хэцүү. Цэвдэг байхгүй болно гэдэг нэг асуудал.

Гэтэл цэвдэг байхгүй болоход нуур цөөрөм, булаг шандууд үгүй болж өвс ургамал ургахгүй болно.

Холбоотой мэдээ